Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ болон Монголын даатгалын эмч нарын нэгдсэн холбоо хамтран ажиллана

post-title

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд, Монголын даатгалын эмч нарын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Очирбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль, тогтоол, журмын хэрэгжилтийг хангах, олон улсын туршлагыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана.
Мөн даатгалын эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулах, даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хүргэх, сурталчлах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.