Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт лавлагаа шатлал болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

post-title

 Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1.14, 2.3.1.1 дэх заалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төрийн зүгээс урьдчилан сэргийлэх, оношлох үндэсний тогтолцоог сайжруулах, иргэдийн зүгээс урьдчилан сэргийлэх, оношлох үзлэгт тогтмол хамрагддаг дадал хэвшлийг бий болгох зорилгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 10 дугаар тогтоолын хүрээнд урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг зохион байгуулж байгаа билээ. 

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд тус эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтийг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул дээрх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг үүгээр мэдэгдэж байна.

Иймд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс шинээр нэхэмжлэл үүсгэхгүй байх, одоо үзүүлж буй тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө  дуусгаж илгээхийг анхааруулж байна.