Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг хангахын зэрэгцээ жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор байгууллагад “Хүүхдийн өрөө” тохижуулж, ашиглалтад оруулсан. Түүнчлэн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжиж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс иж бүрэн тоноглогдсон иог, дасгалын өрөөг байгуулснаар ажилтнууд чөлөөт цагаа эрүүл, зөв өнгөрүүлэх боломжтой болсон.
Мөн ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тогтмол үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд байгууллагын эмчээр дамжуулан анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Ийнхүү ажилтнуудын эрүүл мэнд, тав тухыг бүх талаар дэмжсэн бодлогын үр дүнд ЭМДЕГ-ын хамт олон эрүүл, таатай орчинд ажиллаж, ажлын бүтээмж болон сэтгэл ханамж нэмэгдсээр байна.
ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна
