Манай байгууллага албан хаагчдынхаа ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг хадгалахад анхаарч, жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. “Аавын амралт”- 10 хоногийн чөлөө олгож, хүүхэд асрах оролцоог дэмжин, гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлж байна. Жирэмсний болон хүүхэд асрах чөлөөнөөс эргэн ажилдаа орсон албан хаагчдад ажлын цагийн уян хатан нөхцөлөөр хангадаг. Тухайлбал, ажил эхлэх болон тарах цагийг нэг цагийн өмнө эсвэл хойшлуулан ажиллах боломжтой. Бид хүн бүрийн үнэ цэнийг хүндэтгэж, амьдралын нөхцөлд тохируулж ажиллах таатай орчныг хамтдаа бүрдүүлж байна Хуваалцах: