Жил бүрийн тав болон аравдугаар сарыг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцсоор байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид өнөөдөр “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д 20 гаруй мод шинээр тарьж, нийслэл хотынхөө ногоон байгууламжийг нэмэгдүүлж, өнгө нэмлээ. Мөн орон нутгийн дахь ЭМДХ-ийн албан хаагчид ч мөн тухайн орон нутагтаа мод тарьсан юм. Бид 2021 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар саруудад мод тарих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 500 гаруй мод тарьж, арчилгаа, усалгааг тогтмол хийж байна. Хуваалцах: