Хайх

Санал болгох түлхүүр үг:

“Жендерийн эрх тэгш байдал-тэгш үйлчилгээ”

post-title

💡 ЭМДЕГ нь жендерийн эрх тэгш байдлыг дэмжин хүйс үл харгалзан хүн бүрд эрүүл тэгш эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, ажлын орчныг бүрдүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.
⚖️ “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ” хуулийн 4.1.2-т "жендерийн эрх тэгш байдал" гэж эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг заасан байдаг.
✅ Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл санааг хэрэгжүүлж, ажлын байранд жендерийн мэдрэмжтэй , хариуцлагатай , ес зүйтэй, иргэн төвтэй үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бид хүн бүрийн оролцоог дэмжиж , ялгаварлан гадуурхалтаас ангид, эрүүл, шударг, тэгш нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг зорилго болгон ажиллаж байна