Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар харилцагч олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор уулзалтуудыг хийж байна.

post-title

Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзалт
2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар Дэлхийн банкны Эрүүл мэндийн ахлах эдийн засагч Фанг Янг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан хөтөлбөрийн багийн ахлагч Ц.Уранчимэг, ЭМДЕГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцож, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэл, санхүүгийн болон техникийн дэмжлэгийн талаар санал солилцов.
Дэлхийн банкны төлөөлөгчид стратегийн худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд Монгол Улстай тууштай хамтран ажиллаж ирснээ дурдаад, цаашид тодорхой чиглэлүүдэд төлөвлөгөө боловсруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн юм.
Глобал сангийн төлөөлөлтэй уулзалт
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар Глобал сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Эрүүл мэндийн яам ЭМЯ, ЭМДЕГ болон Глобал сан хамтран 2025–2026 онд хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон юм.