Хайх

Санал болгох түлхүүр үг:

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулахад тавигдах тусгай шаардлага”-ын төсөлд санал авч байна.

post-title

 

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны “Журам шинэчлэн батлах тухай” 02 дугаар тогтоолын 2.2.1-т заасны дагуу “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулахад тавигдах тусгай шаардлага”-ыг шинэчлэн боловсруулсан шалгуурын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу санал авч байна.

 

Иймд та бүхэн саналаа тус байгууллагын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын цахим хаяг /songon_shalgaruulalt@emd.gov.mn/-аар 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү. (Холбоо барих утасны дугаар 70101153, 70101699)

 

Жич: Тусгай шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.