Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 06 дугаар тогтоол, 2022 оны 03, 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Капитал банк"-ны эрх хүлээн авагчаас Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрт тооцож хүлээн авсан доорх үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн болно.
Нээлттэй дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Нээлттэй дуудлага худалдаа 2025 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цагт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 701 тоот хурлын танхимд болно.
Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ: Үл хөдлөх хөрөнгийн дуудлагын худалдааны дэнчингийн хэмжээг худалдах доод үнийн 10 хувиар, үнэ хаялцах доод хязгаарыг 5,000,000.00 (таван сая) төгрөгөөр, дээд хязгаарыг дэнчингийн хэмжээгээр болно. (Үл хөдлөх хөрөнгийн дуудлагын худалдааны доод үнийг хавсралт хүснэгт-1-ээс үзнэ үү.)
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Нээлттэй дуудлага худалдааны ялагчтай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажлын гурав хоногийн дотор “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулна. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх:
1.Нээлттэй дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 701 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцагт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
2.Нээлттэй дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь:
· Зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт;
· Дэнчин /доод үнийн 10 хувь/ төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь;
· Нээлттэй дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл;
· Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
· Иргэний үнэмлэх /эх хувь/ зэрэг баримтаас бүрдэнэ.
Дэнчин байршуулах данс:
Хүлээн авагч банк: Төрийн сан
Хүлээн авагчийн нэр: Эрүүл мэндийн даатгалын сан
Регистр : 6263305
Дансны дугаар: МN090090100900020080
Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, 203 тоот өрөө, Санхүү бүртгэлийн хэлтсийн Хөрөнгө хариуцсан мэргэжилтэн С.Уртбаяртай 99997734 утсаар холбогдож хаягаар нь очиж үзэж болно.
Дуудлагын худалдаа зохион байгуулах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Жич: Холбоо барих утас: 99202308, 99997734, 80224600
Дуудлагын худалдааны журам, оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын https://pcsp.gov.mn/?page_id=4746 вэб хуудаснаас эсвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 203 тоот өрөөнөөс ирж авна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
