Хайх

Санал болгох түлхүүр үг:

Төр, хувийн хэвшлийн гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

post-title

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2025 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай холбогдох материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:

1.    Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий Лавлагаа шатлалын эмнэлэг, сувиллууд 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 14-НИЙ өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;

2.    Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий Лавлагаа шатлалын эмнэлэг болон сувиллууд 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 14-НИЙ өдрийн дотор Lavlagaa2025emd@gmail.com цахим хаягт PDF болон EXCEL форматаар холбогдох материалыг тус тус ирүүлсэн байна;

 

 Гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлж, ирүүлэх материалын жагсаалт 

1.    Мэс засал, төрөх, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын хувьд  “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 2.4.12.  “мэс засал, төрөх, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээнээс олсон орлогын тодорхой хувийг эмнэлгээс шалтгаалах халдвар (MRSA) илрүүлэхэд зарцуулах, энэ тухай тайланг худалдан авагчид гэрээ дүгнэхээс 1 сарын өмнө хүргүүлэх;” заалтын дагуу тайлан; (Жич: ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ. )

 

2.    Гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлт. (Жич:ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.)

 

Жич:Заасан хугацаанд материал ирүүлээгүй болон шаардлага хангаагүй хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд гэрээ дүгнэхгүй болохыг анхааруулья.