Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон анхан эрүүл мэндийн байгууллага хооронд 2025 онд байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэх ажил хийгдэж байна.
Иймд гэрээний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай дараах материалыг 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ өдрийн дотор Сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн систем www.selection.1818.mn-д оруулна уу.
Үүнд:
ü Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн 2026 оны хүрэх түвшний саналыг 2026 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл шалгуур үзүүлэлт тус бүрээр
Заасан хугацаанд холбогдох материалуудыг оруулаагүй, хугацаа хоцорсон тохиолдолд гэрээ дүгнэхгүй болохыг анхааруулья.
Мөн 2026 оны “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ” цахимаар хийгдэх тул “Байгууллагын цахим гарын үсэг”-ийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
