Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДҮЗ, ЭМДЕГ-ын удирдлагууд болон Ажлын алба, Техникийн хорооны гишүүдийн хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

post-title

Хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багц, тариф, шалгуур үзүүлэлтийг бодит хэрэгцээ, нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох асуудлыг голлон хэлэлцэж байна.
Мөн Үндэсний зөвлөл, Ажлын алба болон гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, оролцоог тодорхой болгох, давхардал, зөрчлийг арилгах, шийдвэр гаргалтын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн ЭМДҮЗ-ийн 03, 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, санал гомдол, болзошгүй эрсдэлийг нээлттэй хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэхэд чиглэн ажиллаж байна.