Тус шалгалтын хүрээнд удирдах албан тушаалд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн ярилцлагын шат явагдаж байгаа бөгөөд оролцогчдын мэргэжлийн мэдлэг, удирдах ур чадвар, бодлого хэрэгжүүлэх чадамж, шийдвэр гаргах болон манлайллын чадварыг олон талт шалгуураар үнэлж байна.

Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын хүрээнд ил тод, нээлттэй, шударга зарчмыг баримтлан зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтын үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Ж.Гүррагчаа арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн тус шалгалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулан ажиллаж байна.
