Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ албан хаагчдаа чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр танхимын болон цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажилладаг.

post-title

Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын судалгааны хамгийн нарийвчилсан бөгөөд үр дүнтэй аргачлалуудын нэг болох когорт судалгааны талаарх мэдлэг олгох, статистик өгөгдөл боловсруулах чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Мэдээллийн цаг” ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг ЭМДҮЗ-ийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа удирдан явуулж, “Когорт судалгаа” сэдвийн хүрээнд тамхидалт, чихрийн шижин болон биеийн жингийн илүүдэл нь хавдрын эрсдэлд хэрхэн нөлөөлдөг талаарх KCPS судалгааны үр дүнг танилцууллаа. Түүнчлэн судалгааны явцад тохиолдож болох хязгаарлалт, мэдээлэл цуглуулах арга зүй болон Азийн орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хэлэлцлээ.
Сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн салбар, хэлтсийн нийт албан хаагчид танхим болон цахим хэлбэрээр нэгдэн оролцлоо.