Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны 2026 оны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэлж, салбарын бодлогын хэрэгжилт болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж байна.Тус зөвлөгөөнд ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн хэлтсийн удирдлагууд оролцож, даатгалын тогтолцооны шинэчлэлийн үр нөлөө болон шинэ системийн нэвтрүүлэлтийн явцын талаар санал солилцож байна.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний хяналтын нэгдсэн систем болох 1818.mn шинэ платформыг салбарын удирдлагуудад анх удаа танилцуулна. Энэхүү платформ нь эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэл, гэрээлэлт, санхүүжилтийн мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлж байгаагаараа ач холбогдолтой. Уг систем нэвтэрснээр даатгалын сангийн зарцуулалт иргэдийн шууд хяналтад орж, салбарын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна.

