Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчдын дунд “Ёс зүйн орчныг гэрэлтүүлье” аяны хүрээнд АХА тэмцээнийг зохион байгууллаа.

post-title

Тус тэмцээн нь төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв хандлага, хариуцлагатай ёс зүйг төлөвшүүлэх, байгууллагын дотоод соёлыг нэмэгдүүлэх зорилготой юм.Тэмцээний асуултууд Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, хэм хэмжээ, мөн оролцогчдын сэтгэн бодох чадварыг сорьсон IQ болон хөгжилтэй асуултуудаас бүрдсэн юм.
Тэмцээнд ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн албан хаагчид оролцож, мэдлэг, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн ЭМД-ын хэлтсийн дарга Д.Майра тэргүүн байр эзэлж, Төв аймгийн хэлтсийн дарга Б.Ган-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн хэлтсийн дарга Х.Мөнхцэцэг нар шилдгээр шалгарлаа.Ийнхүү тус арга хэмжээ нь хамт олны оролцоог нэмэгдүүлж, ёс зүйд суурилсан ажлын орчныг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.