Уулзалтаар “Лабораторийн шинжилгээ ба зайлшгүй шаардлагатай оношлуурын жагсаалт”-ыг хэрэгжүүлэх стратеги, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд ярилцаж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал солилцов. Мөн in vitro оношилгооны үндэсний бодлогыг тодорхойлох, зах зээлийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, лабораториудын чанарын удирдлагыг нэгдсэн системд үе шаттайгаар нэвтрүүлэх шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг оновчтой хуваарилах, эрүүл мэндийн технологийн үнэлгээнд тулгуурлан зардлын үр ашигтай шийдлүүдийг сонгон хэрэгжүүлэх, тоног төхөөрөмж, урвалж бодисын нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлуудыг хөндөн ярилцав.Талууд дээрх чиглэлүүдэд хамтран ажилласнаар лабораторийн тусламж үйлчилгээг шатлал бүрд оновчтой зохион байгуулж, иргэдэд үзүүлэх оношилгооны чанарыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулахаар хэлэлцсэн юм. Уулзалтад ДЭМБ-ын үнэлгээний багийн мэргэжилтнүүд болох Jinho Shin, Mohammad Ameel, Cheryl Valerie Legaspi нар болон ЭМДЕГ-ын ТҮЧТХГ-ын дарга Г.Ариунсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын холбогдох албан хаагчид оролцлоо.

