Хайх

Санал болгох түлхүүр үг:

Өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн Хүний нөөцийн аудитын баг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна.

post-title

Тус зөвлөлөөс Засгийн газрын зарим агентлагийн сул орон тоог нөхөх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үнэлэх, баталгаажуулах зорилгоор нийт 30 хэрэгжүүлэгч агентлагт аудит хийх төлөвлөгөөг баталсан юм. Энэхүү ажил Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эхэлж өнөөдөр хүний нөөцийн аудитыг явуулж байна.
Аудитын зорилго нь байгууллагын сул орон тоог нөхөх үйл явц хууль, журамд нийцэж буй эсэхийг бодит нотолгоонд тулгуурлан үнэлж, дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахад чиглэж байгаа юм. Энэ хүрээнд сул орон тоо үүссэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, тухайн орон тоог олон нийтэд нээлттэй мэдээлсэн байдал, байгууллага дотор шилжин сэлгэн ажиллуулах үйл ажиллагааны хэрэгжилтийг нягтлан шалгаж байна.Мөн төрийн жинхэнэ албан хаагчдыг шатлан дэвшүүлэх зарчмыг баримталж, тэгш өрсөлдөх боломжийг хангаж байгаа эсэх, нэр дэвшүүлэх болон томилох үйл явц хууль тогтоомжид нийцсэн байдалд үнэлгээ өгнө. Үүний зэрэгцээ хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажилласан эсэхийг мөн адил аудитаар хамруулж, цогц байдлаар дүгнэх юм.