Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД АЖИЛ, ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

post-title

Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ажил, хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан, чиг үүргээ үр бүтээлтэй, хариуцлагатай хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид салбарын шагнал, хүндэт тэмдэг, жуух бичгээр шагнагдлаа.
Шагналыг ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар гардуулан өгч, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хөгжил, үйлчилгээний чанарыг сайжруулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
🏅 Төрийн албаны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
-Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтэн Минжийн Сүхцоодол
🏅 Монгол Улсын Засгийн газрын шагнал "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр:
-Олон нийттэй харилцах хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Баатарцогтын Номин-Эрдэнэ
-Тамгын газрын үйлчлэгч Цурхайн Дуламсүрэн
-Тамгын газрын сантехникч Батцэнгэлийн Отгонбаатар
-Тамгын газрын архивын ажилтан Бираагийн Нарангарав
-Хэнтий аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн Доржийн Оюунбадам
📜 Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр:
-Тамгын газрын тооцооны нягтлан бодогч Батнасангийн Мөнхзул
-Олон нийттэй харилцах хэлтсийн олон нийттэй харилцах ажилтан Батжаргалын Учрал
-Сэлэнгэ аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн Шихихутагийн Эрдэнэцэцэг
-Өмнөговь аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн Ганболдын Мөнхзул
🏅 Сангийн яамны "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
-Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн Жамъяндоржийн Байгалмаа
-Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтэн Должингийн Оюунчимэг
-Санхүү, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Зоригтын Золжаргал
-Сэлэнгэ аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн Нанжидсүрэнгийн Оюунгэрэл
📜 Сангийн яамны "Жуух бичиг"-ээр:
-Тамгын газрын нярав Дүүрийдоржийн Цэцэгжаргал
-Санхүү, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Батцэнгэлийн Доржханд
-Орхон аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн Батбаатарын Даваачимэг
🎉 Шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.