Хайх

Санал болгох түлхүүр үг:

“Мэдээллийн цаг” ээлжит сургалтыг зохион байгууллаа.

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь албан хаагчдаа чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор танхимын болон цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажилладаг.
Энэ хүрээнд өнөөдөр Төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан гаргах, авилгын хор уршгийг талаар мэдээлэл олгох зорилгоор “Мэдээллийн цаг” ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Авилгатай тэмцэх газрын ХШДШХ-ийн ахлах ажилтан Ц.Баасандэлгэр, У.Номин-Эрдэнэ нар удирдан явуулж авилгын гэмт хэрэг, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах болон ашиг сонирхлын мэдүүлэг, тайлбарыг хэрхэн гаргах талаарх мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн 200 гаруй албан хаагчид оролцлоо.