Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд цахим сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны материал хүлээн авах хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:30 цагт дууссан ба нийт 345 эрүүл мэндийн байгууллага материал ирүүлж, холбогдох журмын дагуу үнэлгээ хийгдэн 335 эрүүл мэндийн байгууллага тэнцэж, 7 байгууллага шаардлага хангаагүй бөгөөд оролцогч байгууллагуудад мэдэгдлийг цахимаар хүргүүлсэн.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатны тусгай шаардлагын мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс цахим системээр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 30 минутад дууссан.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын 7.3.3, 7.3.4-т заасны дагуу эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн материалд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс үнэлгээ хийгдэж эхэлсэн бөгөөд, үнэлгээний мэдэгдлийг оролцогч байгууллагуудын бүртгэлтэй цахим хаягт хүргүүлэх болно.
ХУДАЛДАН АВАЛТ, ГЭРЭЭЛЭЛТИЙН ГАЗАР