Тус газраас лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд цахим сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хоёрдугаар үе шатанд оролцогч эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн тусгай шаардлагын мэдээлэлд үнэлгээ хийгдэж байна.
Сонгон шалгаруулалтад тусгай шаардлагын мэдээлэлд үнэлгээ хийхтэй холбогдуулан цахим системд үүссэн 455,143 дата мэдээллийг эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийн чиглэл,төрөл тус бүрийг оношийн хамааралтай бүлэгтэй тулгаж, эмнэлгийн тусгай нэгж байгууламж, хүний нөөцийн мэдээллийг шалган дүнг нэгтгээд байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн хүний нөөцийн мэдээлэл 2-4 байгууллагад давхардах, мөн 1 хүний мэдээллийг хамгийн ихдээ 18 өөр төрөлжсөн мэргэшилд бүртгэх зэргээр зөрүүтэй мэдээлэл оруулсан тул нягталж, тодруулах шаардлага үүссэний дагуу 1289 эмч, мэргэжилтний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайлан, 8470 эмч, мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн диплом болон гэрчилгээний мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг сонгон шалгаруулалтад оролцогч 330 эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэн, ирүүлсэн мэдээлэлд үнэлгээ хийгдэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР