Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах урилга

post-title

Сонгон шалгаруулалтын нэр: Гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: ЭМДЕГ/2022.07.07

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээгүй, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Энэхүү сонгон шалгаруулалт нь цахим системээр зарлагдаж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.selection.1818.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь нэгдүгээр үе шатанд дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.         Хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх;

2.         Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

3.         Магадлан итгэмжлэгдсэн байх;

4.         Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн, сонгон шалгаруулалтын материал хүлээн авах цаг хугацаанд шимтгэлийн өргүй байх;

5.         Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдэж эхлэх өдрийн байдлаар татварын өргүй байх;

6.         Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах цаг хугацаанд шүүхийн шийдвэрээр албадан хэрэгжүүлэх арга хэмжээгүй байх;

7.         Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсон, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хандах техникийн боломжтой, мэдээлэл дамжуулах загварын дагуу тогтоосон шаардлагад нийцүүлж системийг хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах чадамжтай байх;

            Оролцогч нь Цахим систем ( www.selection.1818.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн бүртгэл үүсгэж, нууцлалын кодоор нэвтрэн сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны материалыг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутаас 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг цахим систем хүлээн авах боломжгүй.

 

       Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Чингисийн өргөн чөлөө, Хан Уул дүүрэг,       20-р хороо, Улаанбаатар хот-17032, Монгол улс Утас: 7010-1153, 7010-1159, 7010-1116

  

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР