Эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдсэн талаарх мэдээллийг хүргүүлж байна.
ЭМДEГ-аас лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг selection.1818.mn цахим хаягаар хоёр үе шаттай зохион байгууллаа.
II дугаар үе шатанд тусгай шаардлагын хүрээнд цахим системд илгээсэн 455143 өгөгдлийг эрүүл мэндийн байгууллагуудын тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэл, төрөл тус бүрийг оношийн хамааралтай бүлэгтэй тулгаж, эмнэлгийн тусгай нэгж байгууламжийн 55009, хүний нөөцийн 267594, оношилгоо шинжилгээний тоног төхөөрөмжийн 132540 өгөгдөлд тус бүрт дүн шинжилгээ хийж, оролцсон бүх байгууллагуудын бүртгэлтэй цахим хаягаар үр дүнг хүргүүллээ.
Үнэлгээний явцад эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн хүний нөөцийн мэдээлэлд 606 эмч, сувилагчийн регистрийн дугаар 2-5 байгууллагад 1289 удаа давхардаж, 330 эрүүл мэндийн байгууллага 58349 оношийн их бүлэгт 8470 эмч, сувилагчийн регистрийн дугаарыг давхардуулан оруулж, нэг хүний мэдээллийг 18 өөрөөр үндсэн ба төрөлжсөн мэргэшил дээр бүртгэснийг тодруулж, дахин нэмэлт мэдээллийг авч, нягтлаж ажиллалаа.
Сонгон шалгаруулалтад оролцсон ЭМБ-ууд 29921 оношийн хамааралтай бүлэгт санал ирүүлснээс 5587 оношийн хамааралтай бүлэгт тэнцсэн нь тусгай шаардлагын хүний нөөц болон тоног төхөөрөмжийн мэдээллийг дутуу, алдаатай оруулах, эсвэл оруулаагүйгээс шалтгаалж байна.
Иймд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас дахин алдаатай болон дутуу ирүүлсэн мэдээллийг засварлуулахаар цахим системд “Мэдээлэл засварлах” цонхыг шинээр үүсгэн ажиллаж эхэллээ.
#ЭМДЕГ #СонгонШалгаруулалт #Мэдээлэл