Хайх

Санал болгох түлхүүр үг:

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын цахим сонгон шалгаруулалтын үнэлгээнд шаардлагатай нэмэлт мэдээлэл авах хугацааг сунгах тухай

post-title

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11-д заасны дагуу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталсан билээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас журмын дагуу лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг selection.1818.mn цахим порталыг хөгжүүлэн цахимаар 2 үе шаттай зохион байгууллаа.

Үнэлгээний явцад эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн хүний нөөцийн мэдээлэлд 606 эмч, сувилагчийн регистрийн дугаар 2-5 байгууллагад 1289 удаа давхардаж, 330 эрүүл мэндийн байгууллага 58349 оношийн их бүлэгт 8470 эмч, сувилагчийн регистрийн дугаарыг давхардуулан оруулж, нэг хүний мэдээллийг 18 өөрөөр үндсэн ба төрөлжсөн мэргэшил дээр бүртгэснийг тодруулж, дахин нэмэлт мэдээллийг авч, нягталж ажиллалаа.

Сонгон шалгаруулалтад оролцсон ЭМБ-ууд 29921 оношийн хамааралтай бүлэгт санал ирүүлснээс 5587 оношийн хамааралтай бүлэгт тэнцсэн нь тусгай шаардлагын хүний нөөц болон тоног төхөөрөмжийн мэдээллийг дутуу, алдаатай оруулах, эсвэл оруулаагүйгээс шалтгаалж байна. 

лмаар  2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас дахин алдаатай болон дутуу ирүүлсэн мэдээллийг засварлуулахаар цахим системд тоног төхөөрөмжийн мэдээллийг засварлах цонхыг шинээр үүсгэн ажиллуулсан хэдий бүх нийтийн амралтын өдөр давхацсантай холбогдуулан мэдээллийг бүрэн оруулах хугацаа бага, хүний нөөцийн мэдээллийг анх оруулахдаа дутуу оруулсан, огт оруулаагүй гэх мэт шалтгаануудаас болж холбогдох оношийн хамааралтай бүлгүүдэд тэнцэхгүй болж эрүүл мэндийн байгууллагууд нь өмнө үзүүлж байсан тусламж, үйлчилгээг цаашид үзүүлэх боломжгүй болох эрсдэл үүссэнтэй холбоотой нэлээдгүй хүсэлт ЭМДЕГ-т ирж байгаа тул сонгон шалгаруулалтын мэдээлэл засварлах хугацааг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 25-ны өдрийн 09.00 цаг хүртэл сунгаж байна.

Иймд эрүүл мэндийн байгууллагууд нь өөрийн хандах эрхээр selection.1818.mn портал сайтад нэвтэрч анх системд оруулсан тусгай нэгж, хүний нөөц, тоног төхөөрөмжийн мэдээллээ бүрэн засварлах боломжтойгоор програмд тохируулга өөрчлөлт хийж, мэдээллийг засварлах гарын авлагын хамт байршуулсан тул өөрийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг дахин нягталж, алдаагүйгээр, үнэн зөв, бүрэн гүйцэд оруулна уу. Манай газар 2022 оны 7 дугаар сардаа багтаан нэмэлт мэдээлэлд дахин үнэлгээ явуулж гэрээ байгуулах ажлыг эхлүүлэх болно.

 

Холбогдох утасны дугаар: 70101153, 70101159