Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-аас зохион байгуулж буй хөрөнгийг худалдах нээлттэй дуудлагын худалдааны зар

post-title

 

Бүртгэл: 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цаг хүртэл явагдана.

Дуудлагын худалдаа болох өдөр: 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас дуудлагын худалдаа нээгдэнэ.

Иргэн дуудлагын худалдаанд оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Дэнчин тушаасан баримт;

4. Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5. Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;

6. Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.

Хуулийн этгээд дуудлагын худалдаанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах;

2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.Дэнчин тушаасан баримт;

4.Хуулийн этгээдийг төлөөлж дуудлагын худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;

5.Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;

6.Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;

7.Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлагын худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;

8.Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/;

ü Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.

ü Дуудлагын худалдааны ялагч ажлын 5 өдрийн дотор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хөрөнгийг үнийг бүрэн төлнө.

ü Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид багц баримт бичгийн үнэ 30,000 төгрөг (Хөрөнгийн зурагт танилцуулга, хүсэлт гаргах маягт, гэрчилгээний хуулбар, дэнчинг буцаах маягт, дэг г.м)-ийг доорх                              дансанд шилжүүлж, тухайн хөрөнгийн талаарх мэдээллийг авснаар дуудлагын худалдаанд оролцох боломжтой болно.

Хүлээн авагч банк: Төрийн сан

Хүлээн авагчийн нэр: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Дансны дугаар: 1009 0002 0080

Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар

Дуудлагын худалдаа зохион байгуулах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Жич: Нийгэмд үүсэх хөл хорио болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дуудлага худалдаа явагдах өдөр, цагт өөрчлөлт орох бол тухайн үед зарлан мэдээлнэ.

Холбоо барих утас: 88001156, 99197073.

 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ЗАРАГДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ