Хайх

Санал болгох түлхүүр үг:

Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын газарт

post-title

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын газрууд нь иргэд, даатгуулагчийг оношилгоо, шинжилгээ бүрдүүлэхээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд рүү илгээж, шаардлагагүй оношилгоо, шинжилгээг нэмэгдүүлэх мөн даатгуулагч иргэдэд хүндрэл, чирэгдэл, хүлээгдэл үүсгэж байгаа талаарх гомдлыг манай газарт ирүүлж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх”-д баримтлах удирдамжид “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд  эмчилгээ хийх хугацаанд хэрэглэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүн , эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо, шинжилгээ (өндөр өртөгтэй болон бусад), уламжлалтын болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал хамаарна.” гэж заасан байх тул шаардлагатай шинжилгээг өөрийн эмнэлэгт хийх, эсвэл хүчин чадал хүрэлцэхгүй улмаас шаардлагатай шинжилгээг өөр эрүүл мэндийн байгууллагаар хийлгэсэн тохиолдолд  эмнэлэг хооронд байгуулсан гэрээгээр шийдвэрлэж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд зохиомол ачаалал, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй ажиллахыг мэдэгдэж байна.

 

                           ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР