Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эмийн сангуудын анхааралд

post-title

2022.09.01

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ” шинэчлэн батлагдаж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаатай холбоотойгоор хөнгөлөлттэй үнээр эм олгохдоо дараах хугацааг анхаарна уу?

-       2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш бичсэн эмийн жорыг 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл олгохоор байгаа тул  дээрх хугацааны эмийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2020 оны 13 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын  хүрээнд олгох;

-       2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бичсэн эмийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор баталсан жагсаалтын хүрээнд олгох;

Дээрх хугацааны давхардалтай холбоотой эмийн сангууд ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор баталсан эмийн жагсаалтын хүрээнд програмаа шинэчлэхдээ хуучин тогтоолоор баталсан эмийн жагсаалтыг устгахгүйгээр шинэчлэл хийхийг анхаарна уу?

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР