Хайх

Санал болгох түлхүүр үг:

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд

post-title

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 05, 09 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн тоо мэдээлэл болон нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авахыг даалгасан.

Гэвч зарим өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүд 2022 оны 08 дугаар сард даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим систем /Health.gov.mn/-д шивж оруулснаас үүдэн тухайн сарын санхүүжилтийг олгох боломжгүй нөхцөл үүсээд байна.

Иймд манай газраас дээрх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим систем/ Health.gov.mn/-д  шивж оруулсан өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээний зардлын гүйцэтгэлийг E-Hospital програмд зөвхөн нэг удаа нөхөн шивж оруулах зохицуулалтыг хийж байна. Харин E-Hospital програмд шивсэн мэдээллийг шууд хүлээж авах болно.

Дээрх зохицуулалтын хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим систем болох E-Hospital програмд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын гүйцэтгэлийн мэдээллийг  нөхөн шивж оруулахыг анхаарна уу.

Жич: Дээрх хугацаанаас хойшхи мэдээллийг хүлээж авч, хянахгүй болохыг мэдэгдэж байна.

 

E-HOSPITAL ПРОГРАМД МЭДЭЭЛЭЛ НӨХӨЖ ОРУУЛАХ ХУГАЦАА:

 Эхлэх :             2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цаг 00 минут

Дуусах :             2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минут

 

 

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР