Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-тай гэрээ бүхий хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх шатлалын эмнэлэг, сувиллуудад

post-title

             Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тохиолдлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын 1.2-т “Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ) нь иргэнд энэхүү журмын 2.5.1, 2.9, 2.10, 2.11-т зааснаас бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн болон дууссан хугацааг эрүүл мэндийн даатгалын цахим системд холбосон хурууны хээ уншигч төхөөрөмжөөр хэрэв тийм боломжгүй бол иргэний регистрийн дугаараар бүртгэж, баталгаажуулна” гэж тус тус заасан.

             Иймд ЭМДЕГ-тай гэрээ бүхий хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх шатлалын эмнэлэг, сувиллууд програм хангамжийн тусламжтайгаар даатгуулагч иргэдийн мэдээлэл хадгалагддаггүй биометрийн танигч төхөөрөмжийг ашиглан, тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ гарын хурууны хээг таниулах бэлтгэл ажлыг хангаж, бэлэн байдлын талаарх мэдээллийг bodlogo_tuluvlult@emd.gov.mn  хаягаар 2022 оны 10 сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг мэдэгдье.