Хайх

Санал болгох түлхүүр үг:

Туршлага солилцож ажиллалаа

post-title

 
ЭМДEГ -нь 21 аймаг 2 дүүрэгт ЭМД-ын хэлтэстэй. Орон нутгийн нэгжээр дамжуулан даатгуулагчдад ЭМД-тай холбоотой төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
2022 оны 09 сарын 17-19-ний хооронд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн хэлтсийн албан хаагчдад "Ажлын байрны туршлага солилцох" арга хэмжээг Дорнод аймагт зохион байгууллаа. Уулзалтаар өдөр тутамдаа хэлтсүүд үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг сайн туршлагаа танилцуулж, гүйцэтгэлийн нэхэмжлэл дээр хяналт хийж, хамтарч ажилладаг талаарх туршлага мэдлэгээ хуваалцсан юм.
Түүнчлэн Дорнод аймгийн гэрээт эмийн сангуудад ЭМДҮЗ-ийн 01, 11-р тогтоолын талаар сургалт оров.
Мөн энэ үeэр Аймгийн БОЭТ-ийн Эрүүл мэндийн дэмжих төв, эмийн сангийн үйл ажиллагаатай танилцан үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.