Хайх

Санал болгох түлхүүр үг:

Лавлагаа шатлалын болон хувийн хэвшлийн админ эрхгүй эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай тусламж, үйлчилгээний гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу цахим системд эмч нарын хурууны хээ уншуулан нэхэмжлэл илгээх ба тухайн эмч нарын бүртгэлийг (сувилагч, техникч, жор бичих эмч) хийх админ эрх авах хэрэгтэй байдаг. Тус эрх нь танай эмнэлэгт байхгүй байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт админ эрх авах хүсэлтээ ирүүлэн тус газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хандан “Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах гэрээ”-г байгуулан админ эрхээ авна уу. 

Цаашид тухайн эрүүл мэндийн байгууллагын админ эрхтэй хэрэглэгч нь байгууллагынхаа эмч нарыг (сувилагч, техникч, жор бичих эмч) бүртгэхийг үүгээр мэдэгдэж байна. 

Жич: Админ эрхийг авах хэрэглэгч нь эмч болон даатгалын эмч биш байх ёстой