Хайх

Санал болгох түлхүүр үг:

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд-3

post-title

2022.09.30

 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн IX жагсаалт”-д зааснаар тодорхойлсон. Дээрх эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх явцад нийлмэл найрлагатай зарим эмүүдийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар бичих боломжгүй байгаа асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжилж, чиглэл хүлээж байна.

 

Түүнчлэн хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаа эмч нар Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/495 дугаар тушаалын 3.2-т заасны дагуу цахим жорын системд жор бичигч нь үзлэгийн тэмдэглэлийг заавал бичиж тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллана уу.

 

Иймд дээрх тогтоолын “Эмийг бичих эрхтэй эмчийн ангилал”-ыг түр хугацаагаар мөрдөхгүй байгааг мэдэгдэж байна.

 

 

  

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР