ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолыг өнгөрсөн гуравдугаар сараас мөрдөж эхэлсэн. Тус тогтоолд хэвийн явцтай жирэмсний хяналтын багц болон эрсдэлтэй жирэмсний хяналтын багц, жирэмсний үеийн өвчлөл, төрөхийн тусламж, үйлчилгээний төлбөрийн зардлыг ЭМДС-аас бүрэн хариуцахаар тусгасан.
Ингэснээр даатгалаа тасралтгүй төлсөн иргэн та “Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол”-ын дагуу лавлагаа шатлалд хийгдэх эмчийн үзлэг, зөвөлгөө, сорил, оношилгоо, шинжилгээ болон холбогдох бусад үзлэгүүдэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдана.
Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш 66904 эх болон нярайд жирэмсний үеийн тусламж, үйлчилгээг үзүүсэн бөгөөд ЭМД-ын сангаас уг тусламж, үйлчилгээнд 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна.
Мөн жирэмсний үеийн тусламж, авах гэж буй иргэн та ЭМД-аа тасралтгүй төлсөн байх шаардлагатай бөгөөд хүүхдээ төрүүлсний дараах 2 жилийн хугацааны ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.