Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМД-ын шинэчлэлийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө

post-title

Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтэн, удирдлагуудад зохион байгууллаа.

Тус сургалтаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ЭМДҮЗ-ийн тогтоол шийдвэрүүд, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, болон хууль эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, арга зүйн зөвлөгөө өглөө.