ЭМДЕГ-ын удирдлагууд 7 хоног бүрийн 5 дахь өдөр хуваарийн дагуу иргэд аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, өргөдөл гомдлын асуудлыг шийдвэрлэж ажилладаг.
Өнөөдөр Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Ганцэцэг иргэд, ЭМБ-уудын төлөөллүүдтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
ЭМДЕГ нь 2022 оны 11 сарын байдлаар 100 гаруй мянган өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэлээ.
ЭМД-тай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв, Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсаар болон биечлэн, бичгээр, чатаар, цахим шуудан зэрэг олон сувгаар хүлээн авч байна.