Оюутны эрүүл мэндийг дэмжих “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд Завхан аймгийн ЭМД-ын хэлтсээс аймгийн Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Завхан сургуульд нийт 450 орчим оюутан-залуучуудад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх талаар сургалт зохион байгууллаа.
Мөн аймгийн ЭМГ, АЭ, ТНЭ Одчим наран эмнэлэгүүдтэй хамтран тус сургалтаар халварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, боловсролыг дээшлүүлэх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.