Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Оюутан-залуусын эрүүл мэндийг дэмжих хүрээнд зохион байгуулж буй “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд дараах нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.
- Хэнтий аймгийн ЕБС-ийн хүүхдийн оролцооны клубын сурагчид болон номын сангийн уншигчдад Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн сургалт, сурагчдын мэдлэг шалгах АХА тэмцээн,
- Политехникийн коллежийн 112 оюутанд Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгөх сургалт,
- Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн 25 оюутанд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ач холбогдол, урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагдах талаар цахим сургалтыг тус тус зохион байгууллаа.