Газрын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шийдвэр гарган ажилладаг.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавих, маргаан шийдвэрлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч, оролцогч, хамтрагч талуудтай хамтран ажиллана гэж заасан байдаг.
Энэ хүрээнд өнөөдрийн зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаанд нарийвчилсан хяналт шалгалт хийсэн ажлын тайлангын талаар мэдээлэл сонсож үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Зөвлөлийн хурлаас тодорхой шийдвэрүүд гарч холбогдох газар хэлтсүүдэд үүрэг чиглэл өглөө.