Хайх

Санал болгох түлхүүр үг:

“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ бүхий эмийн сангуудын анхааралд

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эмийн сан хооронд 2022 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай  материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү. 

  1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;
  2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ өдрийн дотор gereelelt@emd.gov.mn цахим хаягаар  тус тус ирүүлсэн байна;
  3. Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн болон шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй бөгөөд гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулья.

ЖИЧ: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны “Нийслэлийн гэрээ бүхий эмийн сангуудад гэрээний хэрэгжилтэд хяналт хийх” удирдамжийн дагуу ХЯНАЛТ, ШАЛГАЛТАД ХАМРАГДСАН эмийн сангууд хамаарахгүй болно.

 

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 20-р хороо, Чингисийн   өргөн чөлөө

Утас: 70101116, 70101153, 70101159

      ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлж, ирүүлэх материал

1.   Стандартад заасан хүний нөөцийн мэдээллийг лицензийг  эх хувиас нь сканнердсан хуулбар.

2.   Нийгмийн даатгалын шимтгэлийн  НД7 болон НД8 тайланг 10, 11, 12 дугаар сарын тайлан. /Цаасаар хүргүүлдэг бол эх хувиас нь сканнердан ирүүлэх эсвэл тоон гарын үсгээр илгээдэг бол QR кодтой тайланг pdf форматаар ирүүлнэ/.

3.   Татварын тодорхойлолт жилийн эцсийн байдлаар.

4.   Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй олгогдох эмийн нөөцийн мэдээлэл, түүний хангалтын хувь. /Хэрэв эмийн тасалдалтай бол шалтгаан тайлбарыг ирүүлэх/.

5.   Иргэнд олгодог НӨАТ баримтыг тод гаргацтай авсан зураг.

6.   Тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлыг баталгаажуулсан гадна орчны зураг.

7.   Хөнгөлттэй эмийн жагсаалт бүхий самбар, дотор хаягжилт, эмийн худалдан авалттай холбоотой мэдээллийг харах зориулалт бүхий 2 талт дэлгэц зэргийг баталгаажуулсан зураг. /Жич: Дэлгэц, самбар, хаягжилт зэрэг нь тухайн эмийн сан мөн гэдгийг нотлохуйц байх шаардлагатай/.

8.   2022 оны жилийн эцсийн байдлаар өргөдөл, гомдол ба түүний шийдвэрлэлтийн тайлан.

 

Тайлбар: Дээрх мэдээллийг товъёог үүсгэн, дэс дарааллын дагуу 1 PDF форматаар тухайн байгууллагын нэр, салбарын нэрийг тодорхой бичиж ирүүлнэ. /Жишээ нь: СХД, Баянхошуу салбар - Монос ХХК /

Хэрэв ирүүлсэн файл нь нэр зөрсөн, канондсон хуулбараас сканердсан, орчны зураг хангалтгүй байх нь тухайн материалыг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд материалыг дахиж хүлээн авахгүй тул ирүүлсэн материалын үнэн зөв, шаардлага хангасан эсэхийг эрх бүхий албан тушаалтан нягтлаж, илгээхийг хүсье.

Жич: Мөн тухайн эмийн сангийн холбоо барих Эрхлэгч, жор баригч нарын утасны дугаарыг үнэн зөв бичих шаардлагатайг анхаарна уу.