ЭМДЕГ-аас өрхийн эмнэлэгт оногдох нэг иргэний санхүүжилттэй холбоотой ойлголтын зөрүүг арилгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.
Баянгол, Сүхбаатар дүүргийн 40 гаруй анхан шатны эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцсон энэ удаагийн сургалтаар өрхийн эмнэлэгт ноогдох нэг иргэний санхүүжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах, тусламж, үйлчилгээний нэхэмжлэлээ илгээх, цахим системд хэрхэн тэмдэглэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.