Хайх

Санал болгох түлхүүр үг:

Булган аймгийн хэмжээнд ЭМД-аар тусламж үйлчилгээ үзүүлдэг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгууллаа

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжээд 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд улс орон даяар эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг Монгол Улсын иргэн бүрд хүргэх зорилгоор 21 аймаг, 2 дүүргийн хэлтсээр дамжуулан ЭМД-ийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Энэ хүрээнд одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах зорилгоор ЭМДЕГ-ын даргын А/17 дугаар тушаалыг 2023 онд баталсан бөгөөд тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд хамтран нэгдүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Булган аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтад ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийт 51 эрүүл мэндийн байгууллага оролцож, ЭМДҮЗ-ийн 2022 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай – 01,02 дугаар тогтоол, Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай – 05-р тогтоол, Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай – 06 дугаар тогтоол, Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай – 11 дүгээр тогтоол, Журам шинэчлэн батлах тухай – 12 дугаар тогтоол болон ЭМДЕГ-ын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан "Нэхэмжлэлийг хянах журам" талаар танилцуулга хийлээ.

Мөн “Нэхэмжлэлийн хяналт”-аар илэрдэг нийтлэг зөрчлүүдийн талаар ярилцаж, цаашил анхаарах асуудлаар эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.