Хайх

Санал болгох түлхүүр үг:

Сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

post-title

Төв аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэгдүгээр сарын 25-31-ний өдрүүдэд тус аймгийн Алтанбулаг, Аргалант, Цээл, Эрдэнэсант сумын ЭМТ-ийн 70 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар ЭМДҮЗ-ийн 01, 05, 06, 11, 12 дугаар тогтоол, ЭМДЕГ-н даргын А/139 дугаар тушаалаарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвөлгөөг өгсөн юм.

Мөн энэ үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийх аргачлалаар онолын мэдээлэл өгч мэдлэг бататгах зорилгоор бүлгийн ажил, тест ажиллуулж, эмч ажилтнуудын сонирхсон асуултад хариуллаа.