Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллээр хангах сургалт зохион байгууллаа

post-title

 
 
Завхан аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2023 оны 01 сарын 23-25 өдрүүдэд тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн 70 гаруй эмч, сувилагч нарт ЭМДҮЗ-ийн 2022 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль тогтоомжтой холбоотой ойлголтын зөрүүг арилгах, мэдээллээр хангах сургалтыг зохион байгуулаа.
 
 
Сургалтаар ЭМДҮЗ-ийн 2022 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01, 02 дугаар тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолоор батлагдсан чанар, төлбөрийн хяналтын журам, Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ, Нэхэмжлэлийн шалгуур болон Нэхэмжлэлийн хяналтаар илэрдэг зөрчлүүдтэй холбоотой мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өглөө.
 
 
Энэ үеэр ЭМД-ын сангаас аймгийн нэгдсэн эмнэлэгт олгосон тусламж, үйлчилгээний санхүүжилт, ЭМД-ын орлого хамралтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариуллаа.