Хайх

Санал болгох түлхүүр үг:

Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

post-title

 

Орхон аймаг ЭМД-ын хэлтсээс тус аймагт Уламжлалт анагаах ухааны чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэрээ бүхий 12 эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын 2022 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ЭМДҮЗ-ын 12 дугаар тогтоол, ЭМДЕГ-ын даргын А/139 дугаар тушаалын дагуу нэхэмжлэлийн хяналтаар илэрч буй зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.