Хэнтий аймгийн 21 сум, тосгоны эрүүл мэндийн төв Эрүүл мэндийн даатгалын гэрээтэй ажилладаг бөгөөд Анхан шатны тусламж, үйлчилгээг нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэлбэрээр, зарим төрлийн оношилгоо, шинжилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах, гэрийн тусламж, үйлчилгээг тохиолдол бүрд төлбөр олгох хэлбэрээр, сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлдэг хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламж, шүдний тусламж, үйлчилгээг оношийн хамааралт бүлгийн санхүүжилтийн аргаар тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.
ЭМД-ын хэлтэс нь сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд чанарын болон төлбөрийн хяналт хийдэг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд хяналт хийж дуусгалаа.
Улмаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эм, мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдон хяналтаар илэрсэн нийтлэг зөрчлийг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өглөө.