Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутаг дахь ЭМД-ын хүртээмжийг нэмэгдүүлнэ

post-title

ЭМД-ын шинэчилсэн хууль тогтоомж, үйл ажиллагаа сурталчлах ажил Архангай аймагт үргэлжилж байна. Өнөөдөр тус аймагт болж байгаа “Архангай 100 – Эрүүл мэндийн хөгжил” форумд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох дарга нар оролцож, ЭМД-ын хууль тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл, тус аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн талаар илтгэл, танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Архангай аймагт ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн болон хувшлийн 70 эмнэлэг байдаг. Он гарсаар давхардсан тоогоор тус аймгийн 49 мянга гаруй иргэн-даатгуулагч 3.6 тэрбум гаруй төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авч чадсан байна.

Ажлын хэсэг формуд оролцсоны дараа тус аймгийн ЭМД-ын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хэлтэс нь аймгийнхаа нийт даатгуулагч иргэд болон гэрээт эрүүл мэндийн байгуулагатай хамтран ажиллаж, ЭМД-ын үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.