Хайх

Санал болгох түлхүүр үг:

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт

post-title

Манай газраас анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай 2023 онд тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах, 2022 оны гэрээ дүгнэх ажлыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж, төлөвлөсөн.

 

Гэтэл та бүхнээс ирүүлсэн 2023 онд хийх гэрээний гүйцэтгэлийн шалгуурын үзүүлэлтийн хүрэх түвшний  мэдээллийг нягтлах шаардлага гарсан тул Эрүүл  мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 2022 оны Эрүүл мэндийн анхан  шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ нь   гэрээ дүгнэгдэж, шинэ гэрээ байгуулах хүртэл хугацаанд  хүчин төгөлдөр мөрдөгдөх болохыг уламжилья.