Хайх

Санал болгох түлхүүр үг:

Нийслэлийн зарим сэргээн засах төвүүдийн даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн нэхэмжлэлд хяналт хийлээ

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч байгууллага болж, стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг 3 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэхдээ гэрээтэй ЭМБ-иудаас худалдан авч байгаа тусламж үйлчилгээ нь иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, олон улсын удирдамжид заасан эмчилгээний шалгуурын дагуу үзүүлсэн эсэхэд чанарын хяналт хийж, санхүүжилтийг олгодог.
Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газраас ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг 16 төрлийн тусламж үйлчилгээний нэг төрөл болох дагнасан сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлсэн даатгуулагчийн өвчний түүхэнд нарийвчилсан хяналтыг хийж, дараах зөрчлүүдийг илрүүллээ.
Үүнд:
Сэргээн засах тусламж, үйлчилгээнд хэвтүүлэн эмчлэх заалтгүй хүнд тусламж үзүүлсэн
Сэргээн засах тусламж, үйлчилгээ шаардлагагүй, үйл ажиллагааны алдагдалгүй “хэвийн” гэж үнэлсэн боловч өвчний түүх нээсэн,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах сахиур, амралт сувиллын журмаар хэвтсэн хүмүүст өвчний түүх нээн тусламж, үйлчилгээний зардлыг тус тус нэхэмжилсэн,
Хувь хүн бүрийн өвчний онош, нас, хүйсэд тохирсон сэргээн засах эмчилгээний төлөвлөгөөгүй нэгэн ижил эмчилгээ хийсэн,
7-10 хоног эмчлүүлсэн даатгуулагчийн өвчний түүхийн анхан шатны маягтад 12-14 хоногоор бүртгэсэн,
Үзүүлээгүй тусламж үйлчилгээг авсан гэж тэмдэглэсэн зөрчлүүд байна.
 
May be an image of text
ЭМД-ын сангаас хэвтүүлэн эмчлэх дагнасан сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг 10 оношийн бүлгээр 700.000-1.771.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.
Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь өвчин, эмгэг, гэмтлийг сэргээн засах анагаах ухааны үүднээс оношилж, өвчний явц, тавиланг үнэлэх, тохирсон эмчилгээг төлөвлөх, үндсэн болон хавсарсан өвчний хүндрэл, дахилт, хоёрдогч эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж, тусламж, үйлчилгээг үзүүлэх журамтай.
 
May be an image of text that says 'зерчил 2. уйл ажиллагааны алдагдалгуй хунд ye меч, тулгуур эрхтний сэргазн засах тусламж, уйлчилгззний оношоор евчний γγχ нээж эруул мэндийн дааталын сангаас 1,320,000 тегрег нэхэмжилсэн. едер тутмын уил ажиллагааны чадвар Modified Barthel Index/ гуйцэтгэж нзлззд дунд з3ргиин чадахгуи тусламжтай тусламжтай бага ззргийн тусламжтай хувийн ариун цэвэр усанд opox хооллох бие засах шатаар ercex уруудах хувцаслах шззх уил ажиллагааг хянах бðах уил ажиллагааг кянах Anxax тэнцвэртзй явах шилжилт хеделгеен хиих нийт оноо: Tepx байдлын анализ: хэвиин бурэн бие даасан 5 5 10 10 10 10 10 10 15 5 15 105 алхааны анализ: хзвийн'
Гэтэл дээрх тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагууд дагнасан сэргээн засах тусламж, үйлчилгээ шаардлагагүй үйлчлүүлэгчдийг хэвтүүлж, зохиомол эрэлт үүсгэн уг тусламж үйлчилгээг яаралтай авах шаардлагатай даатгуулагчийн боломжийг хааж, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулж байна.
Зөрчлийн мөрөөр авах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байна. Цаашид гэрээтэй Эрүүл мэндийн байгууллагуудад нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтаар илэрсэн зөрчлийг цувралаар хүргэх болно.