Хайх

Санал болгох түлхүүр үг:

Газрын зөвлөлийн ээлжит хурлаар холбогдох асуудлуудыг шийдвэрлэнэ

post-title

ЭМДЕГ нь Газрын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлд үүрэг даалгавар өгч шийдвэрлэн ажилладаг.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, хамрагдалт, сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад зарцуулсан үндсэн үзүүлэлтийг эмхэтгэж, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны статистикийн эмхэтгэл”-ийг цахим ном болгож даатгуулагч-иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Өнөөдрийн хурлаар танилцуулгад орох мэдээллийг сонсож, агуулгад тусгах саналыг зөвлөлийн гишүүд хэлэлцүүлээ.
Мөн ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 11, 05, 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн дүн шинжилгээ, үнэлгээнд хийсэн тайлантай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох газар, хэлтсүүдэд хугацаатай үүрэг чиглэлийг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өглөө.